“ХУБИЛАЙ ХААН-4” ГОЛЬФЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

327Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам Тяньжин хотын “Варнер гольфын клуб”-тэй хамтран “Хубилай хаан-4” гольфын нөхөрсөг тэмцээнийг энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулав.  4 дэх удаагаа зохион байгуулсан уг тэмцээнд Монголын гольфын холбооны тамирчид, Гүрж, Польш, Латви Улсын Элчин сайд нар болон Хятад, Солонгос, Канад, Америк, Сингапур, Малайз зэрэг 12 орны 100 гаруй тамирчид оролцов. Тэмцээнд түрүүлсэн баг, тамирчдад Монгол цом, Монгол ноолууран бүтээгдэхүүний дээжээс гардуулж, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлав. “Хубилай хаан-5” тэмцээнийг ирэх жил Улаанбаатарт зохион байгуулахаар болов.