Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотноо айлчлав

ANKМонгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр тэргүүтэй Гадаад харилцааны Төв архивын төлөөлөгчид 2016 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Бээжин хотноо айлчлав. Айлчлалын хүрээнд ГХЯ-дын архив хоорондын хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг хийж БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Лю Хайсин, ГХЯ-ны Боловсон хүчний газрын дэд захирал Жоу Дин нартай уулзаж Бээжин хотын архивын төвд зочилж архивын баримт бичгийг цахимжуулах үйл ажиллагаатай танилцав.