ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГ БНХАУ-ЫН ДАРГАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

122Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинд итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Д.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг БНХАУ-ын даргад уламжилж, Монгол-Хятадын хоёр талын харилцаа, Монгол-Хятад-Оросын гурван талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ дэвшүүлж, хоёр талын болон гурван талын хамтын ажиллагааны асуудлаар хятадын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг Элчин сайдаас хүсч, ажлын өндөр амжилт хүсэв.