Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс малчдад туслахыг уриалж хэвлэлийн бага хурал хийв

IMG_3372Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос Бээжин хотноо 2 дугаар сарын 16-ны өдөр Монгол дахь өвөлжилтийн хүндрэл, зудын талаар олон улсын сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж малчдад хандив цуглуулахыг уриалсан хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

МУЗН-ийн хүмүүнлэгийн тусламж хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд эхний ээлжинд өвөлжилтийн хүндрэлтэй  7 аймгийн 54 сумын 1740 өрхөд тусламж үзүүлэхээр ажиллаж байгаа аж.

Дээрх арга хэмжээнд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа илтгэл тавьж, Бээжин дэх ЭСЯ-ны зөвлөх Р.Гансүх үг хэлэв.