ҮНДЭСНИЙ БАЯРЫН ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам 6 дугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Үндэсний баярын хүлээн авалт зохион байгуулав.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг хүлээн авалтыг нээж үг хэлэв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол-Хятадын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн олон чухал айлчлал, арга хэмжээг хоёр тал хамтран хэрэгжүүлж, өндөр дээд түвшинд тохиролцсон асуудлууд ажил хэрэг болж буйд баяртай байгаагаа Элчин сайд Д.Ганхуяг илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс гадаадын бусад улс, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа цаашид ч өргөжүүлэх хүсэлтэй байгааг нотлож, Монголын “Хөгжлийн зам” болон Хятадын “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулан хөгжүүлэх, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах бүтээн байгуулалтад зөвхөн гурван улсын төдийгүй бусад орны аж ахуйн нэгжүүд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын оролцоо нээлттэй байгааг Элчин сайд онцлон тэмдэглэв.

DSC_4386

DSC_4355

Huleen avalt 2

Хүлээн авалтад Гадаад хэргийн яамны Туслах сайд Чинь Ган тэргүүтэй БНХАУ-ын засгийн газар, аж ахуй, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллага болон Бээжин хотод суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл, тус улсад ажиллаж, сурч буй Монгол иргэдийн төлөөлөл зэрэг 300 гаруй зочид оролцов.

DSC_4317

DSC_4231

DSC_4237