МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХЯТАД-ЗҮҮНХОЙД АЗИЙН ХУДАЛДАА, ХѲРѲНГѲ ОРУУЛАЛТЫН 11 ДЭХ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦОВ

Энэ оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-ний ѳдрүүдэд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Жилинь мужийн Чанчунь хотноо Хятад-Зүүнхойд Азийн худалдаа, хѳрѳнгѳ оруулалтын 11 дэх удаагийн үзэсгэлэн яармаг, Зүүн хойд  Азийн орнуудын 9 дэх удаагийн өндөр хэмжээний чуулга уулзалтад оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, Шадар сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Б.Энх-Амгалан нар оролцов. Жилинь мужийн Намын хорооны Байнгын хорооны дарга Баянчулуутай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

1

2

3

Энэхүү үзэсгэлэн яармаг, өндөр хэмжээний чуулга уулзалтад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Ян оролцов. Дэд сайд Ж.Сауле Зүүн хойд Азийн орнуудын 9 дэх удаагийн өндөр хэмжээний уулзалтын нээлтийн арга хэмжээнд үг хэлэв. Уг чуулга уулзалтад Хятад, Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Япон зургаан улсын төлөөлөгчид оролцов. Хятад-Зүүнхойд Азийн худалдаа, хѳрѳнгѳ оруулалтын 11 дэх удаагийн үзэсгэлэн яармагийн хүрээнд 8 дугаар сарын сүүлээс эхлэн 26 салбар хуралдаан, тусгай сэдвээр 7 семинар болж, 2725 үзэсгэлэнгийн павилионд 1200 гаруй аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, үүнээс 60 % нь гадаадын аж ахуйн нэгжүүд оролцсон байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн онцлог нь уламжлалт бүтээгдэхүүнээс гадна ухаалаг үйлдвэрлэл, робот, 3D принт, ухаалаг аппликэйшн зэрэг өндөр технолгийн салбарт түлхүү анхаарал хандуулсан байна. 2005 оноос эхлэн ЗХА-ийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулж эхэлсэн байна.

6

4

5

Энэ удаагийн үзэсгэлэн яармагт манай 24 аж ахуйн нэгжийн 48 төлөөлөл оролцож үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж, бүтээгдэхүүнээ борлуулав.

Төлөөлөгчид Өмнөд Горлосын Монгол үндэстний өөртөө засах хошууны Монгол сургууль болон цагаан будааны аж ахуйн нэгжээр зочлон, орон нутгийн удирдлагуудтай хоёр талын орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, туршлага судлав. Өмнөд Горлос хошуу нь 600 мянган хүн амтай, Хятадын 14 хурдны зам дайран өнгөрдөг, хөдөө аж ахуй, газрын тосны үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан, бүс нутагтаа эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлдэг хошуу юм. Манай Төв аймаг нь Жилинь мужтай найрамдалт харилцаатай.

9

10

11

12

7