ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГ ТӨВ АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА /CAREC/-НЫ ТИНК ТАНК ФОРУМД ОРОЛЦОВ.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг 2017 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд ШУӨЗО-ны Үрэмч хотноо ажиллаж, Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа /CAREC/-ны Тинк танк форумд оролцож, Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтын нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцов.

1

Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны институт нь ШУӨЗО-нд нээгдэж буй анхны олон улсын байгууллага бөгөөд гишүүн орнууд хоёр жилийн хугацаатай ээлжлэн даргалах юм. Энэ онд Монгол Улс уг институтыг даргалах бөгөөд С.Баяр захирлаар сонгогдон ажиллаж байна.

Элчин сайд Д.Ганхуяг ШУӨЗО-д ажиллах үеэрээ ӨЗО-ны Тэргүүлэгч Ш.Захартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, “Бүс ба зам” санаачлагын хүрээнд Монгол Улсын баруун бүсийн хөгжлийг уялдуулах боломж зэрэг асуудлаар санал солилцов.

 

 ЭЛЧИН САЙДЫН ЯАМ