“ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД” ЗОХИОН БАЙГУУЛНА.

Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хорооноос санаачлан хэрэгжүүлж буй “Эх түүхийн олимпиад”-ыг 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд цахим хэлбэрээр зохион байгуулна.

Олимпиадын зорилго: 2016-2017 оны хичээлийн жилээс Монгол Улсад Түүхийн Улсын Олимпиадыг зохион байгуулж эхэлсэн. Энэ жилээс хүрээгээ өргөтгөн хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдийн дунд “Эх түүхийн олимпиад”-ыг тусгайлан зохион байгуулахаар тогтсон. Энэ нь хилийн чанадад оршин суугаа Монгол хүүхдүүдэд Эх түүхийн зохих мэдлэг олгох, тэднийг Монгол хэл, түүх, соёл, зан заншлыг мэдэх сонирхолтой болгох зорилготой юм.

Хамрах хүрээ: “Эх түүхийн олимпиад”-ыг дунд, ахлах сургуулийн сурагч гэсэн 2 түвшинд, 1 үе шаттай зохион байгуулна. Монгол Улсын иргэн, эсхүл өмнө нь иргэн байсан монгол хүний хилийн чанадад төрж өссөн 11-18 насны хүүхэд оролцоно.

  1. Дунд сургууль:   11-14 насны сурагч
  2. Ахлах сургууль: 15-18 насны сурагч

Бүртгэл: Сурагчид Түүхийн Улсын Олимпиад зохион байгуулах Дэд хорооны http://must.edu.mn/static/mongolteukeolimp.mn цахим хуудсанд бүртгүүлнэ. Цахим бүртгэл 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 12 дугаар сарын 07-ны өдөр дуусах тул хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдүүд “Эх түүхийн олимпиад”-д идэвхтэй оролцохыг урьж байна.

“Эх түүхийн олимпиад”-ын удирдамж, бүртгэл, шагналын сан зэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлийн цахим хуудаснаас хүлээн авах боломжтой.

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭСЯ