ХЯТАДЫН “TRAVEL CHANNEL” СУВГИЙН МОНГОЛЫН ТУХАЙ ТУСГАЙ ДУГААРЫН НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

Хятадын “Travel channel” сувгийн “Connections” нэвтрүүлэг нь бусад улсын соёл, уламжлал, ёс заншил, иргэдийн аж амьдралын талаарх мэдээллийг хятадын үзэгчдэд хүргэх зорилготой бөгөөд Монголын тухай түүний дотор Монгол морины соёлын талаар тусгай дугаарт Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг урилгаар оролцлоо.

zurag4

Тус нэвтрүүлгээр Элчин сайд Монголын үзэсгэлэнт байгаль, аялал жуулчлалын салбарын хөгжил, нүүдэлчин малчдын аж амьдрал, уламжлалт ёс заншлын талаар танилцуулав.

zurag2

Нэвтрүүлгийн үеэр Монгол Улс морины баялаг түүх соёлтойгоос гадна 1945 оны Хятадыг чөлөөлөх дайнд монголын 18 мянга шахам агт морьдыг цэргийн уналга болон ачаа, сум, галт зэвсэг тээвэрлэхэд ашиглаж монгол цэргүүд баатарлагаар тулалдаж байсныг дурдав