ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГ 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН 23-24-НИЙ ӨДРҮҮДЭД ЦИНДАО ХОТНОО АЖИЛЛАВ.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөгчид 2017 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Циндао хотноо ажиллаж “Торгоны замын инновацийн хамтын ажиллагааны төв”-тэй танилцав. Энэхүү төв нь “Бүс ба зам”-ын дагуух орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, гадаад орнуудаас хятадад оюутан сургах, аж ахуй нэгжүүдээ “гадаадад гаргах”, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах индэр болгох зорилготой ажээ. 3 үе шаттай хэрэгжүүлж буй энэхүү төслийн сүүлийн хэсэг нь энэ онд Циндао хотноо болох ШХАБ-ын Дээд түвшний уулзалтын өмнө буюу 6 дугаар сард ашиглалтад орох юм байна. “Бүс ба зам”-ын дагуух орнуудыг сурталчлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх алба нээж байгаа ба одоогоор Танзани, Гана, Тажикстан зэрэг орнууд ДТГ  болон төвөөсөө хүн томилон ажиллуулж байна.

zurag 1

zurag 2

Тус хотод дэлхийн олон орны академичдийг цуглуулан шинжлэх ухааны нээлт, бүтээл туурвих нөхцөлөөр хангасан “Хятадын олон улсын академичдийн парк”-ийг байгуулсан нь дэлхийд анхдагч болсон бөгөөд Элчин сайд Д.Ганхуяг тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөгчид үйл ажиллагаатай нь танилцав.

zurag 3

Мөн энэ үеэр Элчин сайд Д.Ганхуяг Циндао хотын Ли Цан дүүргийн Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Сизинтэй уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

zurag 4

Хятадад цахим худалдаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хил дамнасан цахим худалдааны төвтэй Элчин сайд Д.Ганхуяг тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөгчид танилцав.