ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 106 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар зарлигаар Бээжин дэх Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Т.Мөнхгэрэлийг “Алтан гадас” одонгоор, Төрийн албаны зөвлөлийн Гадаад харилцааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 13 дугаар хуралдаанаар эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл гарган, үр бүтээлтэй ажилласан Бээжин дэх ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ө.Өнөрмөнхийг “Тэргүүн итгэмжит” цолоор, хоёрдугаар нарийн бичгийн дарга О.Ундралыг “Итгэмжит” цолоор, ЭСЯ-ны консулын техник ажилтан Б.Гомбодоржид төрийн захиргааны “Дэд зэргийн ахлах түшмэл” зэрэг дэв, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 254 дүгээр тушаалаар Монгол Улсын “Онц тээвэрчин” тэмдгээр ЭСЯ-ны жолооч Б.Ганбаатар, Ж.Одонхүү нарт тус тус  олгохоор шийдвэрлэснийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг гардуулан өгөв.

87514961

Мөн өөрийн хариуцсан ажил үүргээ сайн гүйцэтгэж, ЭСЯ-ны удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь шуурхай хэрэгжүүлж ажилласан ЭСЯ-ны нярав С.Болорсайхан, Элчин сайдын нарийн бичиг М.Бурмаа, үйлчилгээний ажилтан Г.Энхтуяа нарт Элчин сайдын шагнал.

БНХАУ-д суралцаж буй нийт оюутан залуусаа сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлсэн Олон улсын худалдаа, эдийн засгийн их сургуулийн 2-р курсийн оюутан Г.Марал-Эрдэнэд “Элчин сайдын нэрэмжит өргөмжлөл” мөнгөн шагнал, Бээжин хот дахь Монголын оюутны холбоог 2015-2017 онуудад чадварлагаар удирдаж, манлайлан ажилласан Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуулийн магистрын оюутан О.Мишээлийг “Элчин сайдын хүндэт өргөмжлөл” мөнгөн шангалаар тус тус шагналаа.

6546515

urgumjlul 1

8948651

MISHEEL