МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН, БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД КУН ШЮАНЬЁУ НАР БЭЭЖИН ХОТНОО УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу-тай 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

2

Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, өндөр, дээд түвшинд хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох нь чухлыг тэмдэглээд, Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурлыг зохион байгуулж байгааг өндрөөр үнэлэв.