БНХАУ-ЫН ШИЛИЙН ГОЛ АЙМГИЙН ЗҮҮН ҮЗЭМЧИН ХОШУУНД МОНГОЛ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЦЭГ НЭЭГДЛЭЭ

БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотын Хууль зүйн товчоонд “Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг” 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нээгдлээ. Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар, Зүүн Үзэмчин хошуу хоорондын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан энэхүү цэгт хандсанаар монгол иргэд БНХАУ-ын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авахаас гадна эвлэрүүлэн зуучлах, мөн төлбөртэй, төлбөргүй өмгөөлөгч авах боломжтой болж байна.

1-1024x722

3-1024x721

Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотод Монгол Улсын 70 гаруй иргэн оршин суудаг бөгөөд тус хошууны нутаг дэвсгэрт байрладаг Монгол, Хятадын Бичигт-Зүүн хатавч боомтоор 2017 онд 130 мянган иргэн, 1.3 сая тонн ачаа бараа нэвтэрчээ.