18 Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дамбын Ганхуягийн намтар 

1962 онд Ховд аймагт төрсөн. Гэрлэсэн, хүү, охинтой. Англи, орос хэлтэй.

1969-1979        Ховд аймгийн Булган суманд арван жилийн дунд сургууль

1979-1985       Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль

1985-1986        Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газарт атташе

1986-1987        Цэргийн алба

1987-1991        Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газарт атташе

1991-1995       Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга

1995-1996       Гадаад хэргийн яамны Бодлогын зохицуулалтын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга

1996-2000        Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын газрын захирал

2000-2001      Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга

2001-2005       Монгол Улсаас Англи Улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга

2005-2008       Гадаад хэргийн яамны Европын газрын орлогч захирал

2008-2012       Гадаад хэрэг, худалдааны яамны Консулын газрын захирал

2012-2014       Гадаад хэргийн дэд сайд

2014-2015      Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, “АСЕМ”-ын Ажлын албаны дарга

2015-2016      Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

2016 оны 9 сараас     Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.