Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны

үйл ажиллагааны эрхэм зорилго

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчинг бүрдүүлэхэд оршино.

Энэ эрхэм зорилгын хүрээнд суугаа болон хавсран суугаа орнуудтай найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг тууштай баримтлаж, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэх зорилтуудыг удирдлага болгоно.

Элчин сайдын яамны стратегийн зорилт (2013-2016)

• БНХАУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулна

• БНХАУ-д урт болон богино хугацаагаар оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаална
• Монгол Улсын талаар суугаа болон хавсран суугаа орнуудад сурталчилна

•Хавсран суугаа Лалын Бүгд Найрамдах Пакистан Улстай хамтын ажиллагааг боломжтой чиглэлд хөгжүүлнэ