Итгэмжлэл гэрчлэх

Иргэн та өөрийн эдлэх эрх, хийхийг хүссэн үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу Таны төлөөлөгчийн таныг төлөөлөх эрх нэг бол хууль тогтоомжийн дагуу (жишээлбэл насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх), эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэлийг амаар, эсхүл бичгээр гаргаж болдог зохицуулалттай. Элчин сайдын Яамны хувьд хууль тогтоомжоор шаардсаны дагуу итгэмжлэл гаргаж, нотариатаар гэрчлүүлэхийг шаардсан итгэмжлэлийг, эсхүл иргэд гэрчлүүлэхийг хүссэн итгэмжлэлийг гэрчилнэ. Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байхаас гадна итгэмжлэлийн хугацаа мөн тодорхой байх хэрэгтэй. Итгэмжлэлийг 3 хүртэлх жилийн хугацаатайгаар олгож болох бөгөөд тодорхой хугацаа заагаагүй итгэмжлэлийн хувьд олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Төлөөлүүлэгч итгэмжлэлийг хэдийд ч хүчингүй болгох эрхтэй. Эх орны хишиг, хувийг авах итгэмжлэлээс гадна Дипломат төлөөлөгчийн газрууд практикт хамгийн ихээр гэрчилдэг орон сууц захиран зарцуулах, шүүхэд төлөөлүүлэх болон өөрийн хадгаламжид байгаа мөнгийг захиран зарцуулах эрхийг олгох зэрэг төрлийн дараахь итгэмжлэлийн маягтууд болон тэдгээрийг бөглөх заавартай танилцана уу:

Маягт 1 Итгэмжлэлийн маягт (Ерөнхий) Итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар
Маягт 2 Орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийн маягт Орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар
Маягт 3 Үл хөдлөх эд хөрөнгийн талаарх итгэмжлэлийн маягт Үл хөдлөх эд хөрөнгийн талаарх итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар
Маягт 4 Шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн маягт Шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар
Маягт 5 Тэтгэвэр авах итгэмжлэлийн маягт Тэтгэвэр авах итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар
Маягт 6 Хадгаламж захиран зарцуулах итгэмжлэлийн маягт Хадгаламж захиран зарцуулах итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар

Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх

Иргэний үнэмлэх, төрсний, гэрчлэлтийн зэрэг иргэний бүртгэлийн, боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэх зэрэг боловсролын баримт бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримт бичгийн хуулбарыг Элчин сайдын Яам гэрчилж, баталгаажуулна. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг түүний эх хувьтай нь тулгасны үндсэн дээр гэрчилдэг учраас та эх хувийг авчрах хэрэгтэй.

- Үйлчилгээний хураамж