Гадаад паспорт шинээр олгох

Элчин сайдын Яамны тойрогт байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар алдаж vрэгдvvлэх, гэмтээх, паспортын хуудас дуусах, дахин сунгах боломжгvй болох, түүнчлэн 2002 оны 11 сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспорттой  тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспорт шинээр олгож болно.

Гадаад паспорт шинээр авахын тулд дараахь бичиг баримтыг бvрдvvлж, ЭСЯ-нд шуудангаар илгээх, эсхүл өөрийн биеэр авчирна:

1.    Гадаад паспорт авах тухай хүсэлтээ илэрхийлсэн Элчин сайдын Яамны нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдлийг монгол хэлээр гаргах бөгөөд өргөдөлдөө өмнө хэрэглэж байсан паспортаа алдаж үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн бол шалтгааныг тодорхой тайлбарлаж, өөрийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар, e-mail хаягийг заавал тодорхой бичсэн байна)

  1.  “Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг”-ийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)
    “Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг” ( татаж авах )
    “Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг бөглөх заавар” ( татаж авах )
  2.  Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  3.  Гэмтсэн, хуудас дууссан, дахин сунгах зайгvй болсон тохиолдолд цаашид ашиглах боломжгvй болсон тухайн паспортын хуулбар
  4.  Иргэний vнэмлэх, эсхүл төрсний гэрчилгээний хуулбар
  5.  Дөрвөн хувь өнгөт зураг /зураг нь 3.5 x 4.5 см хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан, цагаан дэвсгэртэй, малгай, алчуур, нүдний шилгүй, эгц урдаасаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, дүрэмт хувцасгүй авахуулсан зураг байх ёстой/
  6.  Паспортын vнэ, үйлчилгээний төлбөр
  7.  Хүсэлт гаргагч нь Элчин сайдын Яам-нд өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй бол эдгээр бүрдүүлбэр бичиг баримт, материалыг баталгаат шуудангаар илгээх хэрэгтэй.

Тайлбар: Элчин сайдын Яам гадаад паспортыг өөрөө шууд олгодоггүй бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг баталгаат шуудангаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг. Хүсэлт гаргасан иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар материал хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэдэг бөгөөд олгох тохиолдолд паспортын бичилтийг хийж, баталгаат шуудангаар Элчин сайдын Яам-нд ирүүлдэг. Элчин сайдын Яам уг паспортыг тамга, гарын үсгээр баталгаажуулж, хүсэлт гаргагч иргэнд олгоно. Энэ процедурын ажлаас шалтгаалж шинээр паспорт авахад дунджаар 3 хүртэлх сарын хугацаа шаардагддаг болно.

Элчин сайдын Яамны үйл ажиллагааны туршлагаас үзэхэд хүсэлт гаргасан иргэд шинэ паспорт захиалсны дараагаар 3-6 сар, эсхүл жил хүртэл хугацаагаар хүлээж байгаа практик байна. Энэ нь дараахь тодорхой шалтгаанаас үүдэлтэй байна:

1.    Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг буруу, эсхүл дутуу бөглөсөн байдаг. Ихэвчлэн ургийн овгоо бичдэггүй. Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй хүмүүсийн хувьд өөрсдийн ургийн овгоо /Боржигон, Тайж, Хөх морьт зэрэг/ мэдэхгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд паспорт мэдүүлж буй иргэн өөрийн эцгийн овгийг авч явдаг гэдгийг сануулая.
2.    Мэдүүлэгтээ өөрийн регистрийн дугаарыг андуурч бичих, Монгол Улсад өөрийн ойр дотны хүний холбоо барих хаяг, утасны дугаарыг бичээгүй тохиолдол гардаг.
3.    Өөрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт буруу байх.
4.    Буцах дугтуйн дээрх хаяг зөрсөн, иргэд тухайн хаяг дээрээ байхгүй байх, нүүх, шилжих тохиолдол гардаг зэрэг шалтгаантай холбоотой тул Та шинэ паспортын материалаа бүрэн, үнэн зөвөөр бөглөхийг анхаарна уу.

 Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах

Элчин сайдын Яамны тойрогт байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа сунгуулах тохиолдолд паспортын хүчинтэй хугацаа дуусахаас  1-2 сарын өмнө сунгуулах хүсэлтээ Элчин сайдын Яам-нд тавих бөгөөд дараахь материалыг бүрдүүлж шуудангаар илгээх, эсхүл өөрийн биеэр авчирна:

1.    Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн “Паспортын хугацаа сунгалтын мэдүүлэг”
Паспортын хугацаа сунгалтын мэдүүлгийн маягт  ( татаж авах )
Паспортын хугацаа сунгалтын мэдүүлгийн маягтыг бөглөх заавар ( татаж авах )
2.    Паспорт
3.    Паспортын хүчинтэй хугацааг 1-5 жилээр сунгана.

  1. Үйлчилгээний хураамж 1 жилийн 18 юань
    5.    Дээрх материал бүрэн ирүүлсэн тохиолдолд паспортын хүчинтэй хугацааг ажлын хоёр хоногт багтаан сунгана.Тайлбар: 2002 оны 11 дүгээр сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспортыг сунгахгүй тул ийм паспорттай иргэд шинээр паспорт авах шаардлагатай.

Буцах үнэмлэх олгох

Элчин сайдын Яам нь үндэсний гадаад паспорт олгох боломжгүй бөгөөд эх орондоо буцах Монгол Улсын иргэнд буцах үнэмлэх олгоно.
Буцах үнэмлэх авахын тулд дараахь баримт бичгийг бүрдүүлж, Элчин сайдын Яам-нд өөрийн биеэр хүрэлцэн ирнэ.

  1.  Буцах үнэмлэх олгохыг хүссэн Элчин сайдын Яамны нэр дээр гаргасан өргөдөл
    2.    Буцах үнэмлэх авах болсон нотолгоо /үндэсний гадаад паспортоо үрэгдүүлсэн болохыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт/
    3.    Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа
    4.    3.5х4.5 см-ийн хэмжээний цээж зураг хоёр хувь
    5.    Буцах үнэмлэхний үнэ, үйлчилгээний төлбөр

Тайлбар: Буцах үнэмлэхийг Монгол Улсын иргэд гадаад паспортоо алдаж үрэгдүүлсэн, эсхүл хүчингүй болсон тохиолдолд шинээр паспорт авах боломжгүйгээр эх орондоо буцах шаардлага гарсан тохиолдолд л олгодог. Дээр дурдсан баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд буцах үнэмлэхийг олгох боломжгүй болохыг анхаарна уу. Буцах үнэмлэх нь олгогдсон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд хүчинтэй, зөвхөн нэг удаа хэрэглэх боломжтой баримт бичиг юм. Иймд та энэ хугацааны дотор буцах үнэмлэхээр Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй. Буцах үнэмлэхээр дамжин өнгөрч буй улсад болон бусад улсад зорчих, хонох боломжгүй бөгөөд зөвхөн транзит хийхийг зөвшөөрдөг журамтай. Танд олгосон буцах үнэмлэхийг Монгол Улсын хилээр нэвтрэхэд Хил хамгаалах байгууллага хураан авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг болно.