Дээд өндөр хэмжээний айлчлал

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол, Хятадын хооронд харилцан солилцсон өндөр, дээд түвшний айлчлалууд

Нэг. Монгол Улсаас БНХАУ-д айлчилсан төлөөлөгчид:

  • 1952, 1959, 1962 онд СНЗ-ийн дарга Ю.Цэдэнбал
  • 1954 онд АИХ–ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу
  • 1960 онд АИХ–ын дарга Б.Жаргалсайхан
  • 1988 онд АИХ–ын дарга Л.Ринчин
  • 1989 онд ГЯЯ–ны сайд Ц.Гомбосүрэн
  • 1990 онд АИХ–ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат
  • 1991 онд Дэд ерөнхийлөгч Р.Гончигдорж
  • 1992 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн
  • 1994 онд УИХ–ын дарга Н.Багабанди
  • 1996 онд Ерөнхий сайд П.Жасрай
  • 1997 онд Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл
  • 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди
  • 1999 онд Ерөнхий сайд Р.Амаржаргал
  • 2000 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж, Гадаад харилцааны сайд Н.Туяа
  • 2002 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр
  • 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди
  • 2005 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр
  • 2006 онд Ерөнхий сайд М.Энхболд
  • 2008 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Гадаад хэргийн сайд С.Оюун
  • 2009 онд Ерөнхий сайд С.Баяр, Гадаад харилцааны сайд С.Батболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү
  • 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
  • 2011 онд Ерөнхий сайд С.Батболд
  • 2012 онд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
  • 2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг
  • 2014 онд Гадаад хэргийн сайд Л.Болд, УИХ-ын дарга З.Энхболд
  • 2015 оны 4 дүгээр сар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

Хоёр. БНХАУ-ын талаас Монгол Улсад айлчилсан төлөөлөгчид:

  • 1954, 1960 онд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай
  • 1989 онд Гадаад хэргийн сайд Цянь Цичэнь
  • 1991 онд БНХАУ-ын дарга Ян Шанкунь
  • 1994 онд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн
  • 1997 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Цяо Ши, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Цянь Цичөнь
  • 1999 онд БНХАУ-ын дарга Зян Зөминь
  • 2001 онд ГЯЯ-ны сайд Тан Зясюань
  • 2003 онд БНХАУ-ын дарга Ху Зиньтао
  • 2005 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Оюунчимэг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын тангараг өргөх ёслолд оролцсон
  • 2007 онд Гадаад хэргийн сайд Ян Зечи
  • 2008 онд БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин
  • 2009 онд ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Намын Сахилга батыг Хянан шалгах хорооны нарийн бичгийн дарга Хө Гуоцян, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Сан Гуовэй айлчилсан, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Зян Шушөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд оролцсон
  • 2010 онд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао
  • 2011 онд Гадаад хэргийн сайд Ян Зечи, ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Намын Төв хорооны Улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан
  • 2012 онд Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо
  • 2013 онд Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Самбуупунцаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд оролцсон
  • 2014 онд Гадаад хэргийн сайд Ван И, БНХАУ-ын дарга Си Зиньпин