МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНДЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Өнгөрсөн хугацаанд худалдаа, эдийн засгийн чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд олон тооны баримт бичиг шинээр байгуулсны дотроос “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэн байгуулав.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монгол Улс, БНХАУ-ын найрсаг, сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг үндэслэн эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримталж, хамтын ажиллагааны таатай нөхцөлд тулгуурлан худалдаа, эдийн засгийн хоёр болон олон талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Хөтөлбөрийг 2014-2020 онд хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан.

Гадаад худалдаа. Хятад улс нь манай гадаад худалдааны хамгийн том түнш юм.1990 онд хоёр талын хооронд хийгдсэн худалдааны хэмжээ дөнгөж 33,6 сая ам доллар байсан бол 2014 оны үзүүлэлтээр 6.2 тэрбум ам.доллар болж бараг 370 дахин өссөн байна.

Монгол, Хятадын хоорондын худалдааны хэмжээг үзүүлбэл:

/сая ам.доллараар/

1990

1991

1992

1993

1994

1995

1996

1997

1998

Нийт эргэлт

33.6

69.1

126.9

186.1

84.2

112.6

139.0

158.5

143.4

Экспорт

11.3

52.8

69.4

120.2

62.8

73.2

75.0

60.3

88.4

Импорт

22.3

16.3

57.6

65.9

21.4

39.4

64.0

98.2

55.0

1999

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

Нийт эргэлт

255.7

377,2

314.1

360.0

448.2

661.3

811,0

1450,3

2071,5

Экспорт

191.7

267,07

200,6

220

276.6

407.8

505,2

1046,5

1406,9

Импорт

64

109,5

113,5

140

171.5

253.5

305,8

403,8

664,6

2008

2009

2010

2011

2012

2013

2014

Нийт эргэлт

2814,0

1923.9

3410,9

6463,7

5921,7

5532,6

6841,4

Экспорт

1631,3

1392,3

2454,4

4439,8

4059,9

3709,9

5073,3

Импорт

1182,7

531,6

956,5

2023,9

1861,8

1822,7

1768,1

Барааны бүтцээр нь авч үзвэл манайхаас гаргаж буй бараанд ихэвчлэн боловсруулаагүй буюу эсвэл дөнгөж анхан шатны дамжлагаар орсон хагас боловсруулагдсан эрдэс түүхий эд, малын гаралтай арьс шир, үс, ноос зонхилдог байна.

Харин Хятадын талаас хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гэх мэт эцсийн бүтээгдэхүүн авч байна.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд хийгдсэн гадаад худалдааны эргэлт, экспорт, импортын хэмжээг Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээтэй харьцуулан 2011 – 2014 оноор үзүүлбэл:

Хоёр орны бараа эргэлт 2014 онд 6,8 тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсын нийт экспортын 83,3 хувь, импорт 33,8 хувийг эзлэж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад хоёр улсын нийт худалдаа 23.6 хувиар өссөн байна.

2014 онд хийгдсэн экспорт, импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний хэмжээг доорх хүснэгтэд үзүүлэв.

Экспорт

мян.ам.долл

Гол нэр төрлийн бараа

2013

2014

Үнийн дүн

Үнийн дүн

Үхэр, адууны боловсруулсан шир

1,236.1

2,634.0

Ямааны самнасан ноолуур

2,059.5

8,286.4

Ямаа, ишигний боловсруулсан арьс, шевро

7,103.0

11,261.3

Молибдений хүдэр, баяжмал

17,770.4

26,677.2

Жоншны хүдэр, баяжмал

41,831.2

32,572.5

Төмрийн хүдэр

654,333.0

466,363.7

Чулуун нүүрс

1,116,114.1

847,173.2

Зэсийн баяжмал

948.900.9

2,560,729.3

Импорт

мян.ам.долл

Гол нэр төрлийн бараа

2013

2014

Үнийн дүн

Үнийн дүн

Автобензин

43,187.6

29,919.9

Ачааны автомашин

58,769.1

33,411.0

Цагаан будаа

6,207.5

10.624.0

Дизелийн түлш

21,348.3

3,496.1

Тахиа, шувууны мах, дайвар бүтээгдэхүүн

3,353.3

3,785.7

Нийлэг мяндсан давуу

1,606.1

1,581.0

Нийтийн тээврийн хэрэгсэл

2,964.8

2,160.5

Ногоон цай

1,798.6

1,241.8

Сүүлийн жилүүдэд худалдааны хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гол зүйл бол эрдэс түүхий эд, түүний дотор нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортын хэмжээ нэмэгдсэн явдал юм. 2014 онд 19,5 гаруй сая тонн нүүрс, 6,0 сая тонн төмрийн хүдэр, 1 сая тонн зэсийн баяжмал БНХАУ руу экспортлосон байна.

Хөрөнгө оруулалт. Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулагч орнуудыг Хятад Улс сүүлийн 10 гаруй тэргүүлж ирсэн. 2014 онд Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалт 507 сая ам.долларт хүрсэн. Үүнээс 210 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 2014 онд БНХАУ-аас Монгол Улсад оруулсан байна.

Сая ам.дол

Нийт

1990-2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011.09.30

2,849.68

441.79

227.92

172.01

339.62

497.80

613.06

176.04

381.44

БНХАУ-аас хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо:

Нийт

1990-2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011.09.30

5,639

1,534

532

827

876

859

299

376

336

Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж. БНМАУ /хуучин нэрээр/ БНХАУ-аас 1958, 1960 онуудад байгуулсан 2 удаагийн Хэлэлцээрээр нийт 40,3 сая шилжих рублийн зээл. 1991, 1992, 1994 онуудад 130 сая юанийн зээл авч ашигласан.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд 300 сая ам.долларын экспортын зээлийн Ерөнхий хэлэлцээрийг 2008 онд байгуулсан. Энэ хөрөнгөөр доор дурдсан төслүүдийг хэрэгжүүлж дуусах шатандаа явж байна. Үүнд:

  • Мэдээлэл, холбооны нэгдсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл
  • Баруун бүсийн автозам
  • Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх
  • Орон сууцны хороолол
  • Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд 500 сая ам долларын экспортын зээлийн Ерөнхий хэлэлцээрийг 2011 оны 6 дугаар сарын 16-нд гарын үсэг зурсан. Зээлийн 200 сая ам.долларыг хөдөө аж ахуй салбарт, 300 сая.ам.долларыг дэд бүтэц, нийгмийн салбарт төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон.

БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад мөнгөн хэлбэрээр олгодог буцалтгүй тусламжийн хөрөнгийг хоёр талын харилцан тохиролцсон төсөл, хөтөлбөрүүдийг зам, барилга, боловсролын болон бусад олон салбарт зарцуулан амжилттай хэрэгжүүлж байна.

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр сүүлийн үед Энхтайвны гүүрийг засварлаж, Худалдаа аж үйлдвэрийн танхимын барилга, Биеийн тамир спортын ордон, Улсын мэргэжлийн хяналтын лабораторын барилгыг ашиглалтанд оруулж, Улаанбаатар хотын Бээжингийн нэрэмжит гудамжны авто замын барилгын ажил, тохижилтын ажлыг хийсэн. Алтанбулаг боомтод чингэлэг, ачааны автомашин шалгах нэг иж бүрдэл рентген систем, Замын-Үүд боомтод төмөр замын чингэлэг, ачааны вагон шалгах нэг иж бүрдэл рентген системийг худалдан авах төслийг хэрэгжүүлэв.

Шинээр олгосон буцалтгүй тусламжаар сургууль, цэцэрлэг, нүүрснээс хий гаргах үйлдвэрийн дэд бүтэц болох хий түгээх шугам сүлжээ байгуулахад ашиглахаар төлөвлөж байна.

Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны гол механизм болох “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Комисс” тогтмол хуралдаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирлээ. Засгийн газар хоорондын Комисс нь 1991-2013 оны хооронд нийт 13 удаа хуралдаад байна. Комиссын ээлжит хуралдаан 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэхүү комиссын дор Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл, Эрдэс баялагийн хамтын ажиллагааны дэд хороо, Хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны уулзалт, ӨМӨЗО-той хамтран ажиллах ажлын хэсэг тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Хоёр талын бүс нутаг, аймаг, мужууд болон салбар хоорондын шууд хамтын ажиллагаа идэвхжиж байна. Орон нутгийн хамтын ажиллагаа, солилцоо тогтвортой явагдаж, Улаанбаатар, Бээжин хотууд, Сүхбаатар аймаг, Ляонин муж, Сэлэнгэ аймаг, Хармөрөн мужийн хооронд шууд хамтын ажиллагааг амжилттай хэрэгжиж байна. Хэнтий аймгийг Шандунь мужтай холбоо тогтоох асуудал яригдаж байна.