Төрсний бүртгэл

Элчин сайдын Яам нь өөрийн тойрогт оршин суугаа Монгол Улсын харъяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ. Эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн, эсхүл  эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах шаардлагатай.

Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

1.    Хүүхдийн төрснийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах талаар эцэг, эхээс Элчин сайдын Яамны нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)

  1.  “Шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авах мэдүүлэг”-ийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)
    “Шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авах мэдүүлэг” ( татаж авах )
    “Шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг бөглөх заавар” ( татаж авах )
  2.  Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар, эх хувийн хамт
  3.  Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар)
  4.  ЭСЯ-ны тойрогт хүүхэд төрснийг гэрчилсэн бичиг баримтын хуулбар, эх хувийн хамт (Birth certificate)
  5. Хүүхэд төрснийг гэрчилсэн бичиг баримтын албан ёсны орчуулга.
  6.  Хүүхдийн нэг хувь зураг (3*4 см-ын хэмжээтэй байх шаардлагатай)
  7.  Үйлчилгээний төлбөр авахгүй.
  8.  Эцэг, эхийн аль нэг нь Элчин сайдын Яаманд аль болох өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай.