ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ ОХУ-ЫН “ОРОСЫН ТӨМӨР ЗАМУУД” НХН-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ О.В.БЕЛОЗЁРОВТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2016-12-09

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхийлөгч О.В.Белозёровтой Москва хотноо 12 дугаар сарын 8-ны өдөр албан уулзалт хийв. Уулзалтанд Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Элчин сайдын яамны ажилтнууд оролцов.

12-09
Уулзалтын үеэр Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эрх зүйн орчныг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн нөхцлийг боловсронгуй болгох, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх, “Монгол, Орос, Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төмөр замын дэд бүтцийн тээврийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, цаашид хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.

llll

Уулзалтын төгсгөлд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдааны протоколд гарын үсэг зурав.