АХМАД ДИПЛОМАТУУД БНХАУ-Д АЙЛЧЛАВ

2017-03-28

akhmadМонгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ГХЯ хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу ГХЯ-ны Ахмадын хорооны дарга, Элчин сайд Л.Удвал тэргүүтэй ахмад дипломатууд 2017 оны 3 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлав.

БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Кун Сюанью 3 дугаар сарын 20-ны өдөр төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хоёр улсын дипломатууд харилцан айлчилж туршлага судлах, мэдээлэл солилцох нь хоёр талын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд тустай гэж үздэгээ уулзалтын үеэр туслах сайд Кун Сюанью илэрхийлэв.

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Чэнь Хай Монголын төлөөлөгчдийг хүндэтгэн оройн зоог барив. Оройн зоогт Монгол Улсад ажиллаж байсан Хятадын Элчин сайд, ахмад дипломатууд мөн оролцов.

Төлөөлөгчид айлчлалын хүрээнд Ханжоу, Шанхай хотуудад зочлов.