НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчилав.

2018-05-18

НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 5 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийв. НИТХ-ын дарга С.Амарсайхан Бээжин хотын АТИХ-ын БХ-ны дарга Ли Вэйтэй уулзаж, хоёр хурал болон нийслэл, хот, хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах газар, Нийгмийг аюулаас хамгаалах газар, Зам, тээврийн хороо, Шүнь-И дүүрэгт тус тус зочилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулах, хотын замын ачааллыг бууруулах, түгжрэлийг шийдвэрлэх, хог хаягдалыг дахин боловсруулах талаар туршлага судалж, хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцав.