АРМЯН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЗАХИДАЛ СОЛИЛЦОВ

2017-02-21

IMG_3809 yavuulakh 2Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Элчин сайд Д.Ганхуяг, Армян Улсын Элчин сайд Сергей Манасарян нар 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баярын захидал солилцож, хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улам бүр эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцов.