Азийн уран зургийн Үзэсгэлэнгийн нээлт бээжин хотноо болов

2019-05-31

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээ” олон улсын бага хурал 5 дугаар сарын 15-ны өдөр Бээжин хотноо болж буйтай холбогдуулан тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас Азийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг 5 дугаар сарын 10-ны өдөр Хятадын урлагийн музейд зохион байгуулав. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улс, ОХУ, БНКазУ, Япон Улс, БНСУ зэрэг Азийн 41 улс орны 120 зураачийн 130 бүтээлийг танилцуулав.

Арга хэмжээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шү, Соёлын өвийн газар, Хятадын Үндэсний музейн захирал болон БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчид оролцов. Уг үзэсгэлэнд Монгол Улсын зураач Б.Баярт-Од, М.Баярмагнай нарын бүтээлийг олон нийтэд танилцуулж, 5 дугаар сарын 10-26-ны өдрүүдэд Бээжин хотноо Хятадын уран зургийн музейд дэлгэн үзүүлнэ.