Б.Баярсайхан “хиймэл оюун ухаан ба боловсрол” сэдэвт олон улсын бага хуралд оролцов

2019-05-31

БСШУСЯ-ны ТНБД Б.Баярсайхан 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Боловсролын яам, ЮНЕСКО-аас хамтран зохион байгуулж буй “Хиймэл оюун ухаан ба боловсрол” сэдэвт олон улсын бага хуралд оролцов.

ТНБД Б.Баярсайхан 5 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын Боловсролын дэд сайд Тянь Шюэ-жүньтэй уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Мөн Бээжингийн их сургуульд зочилж, Эдийн засгийн дээд сургуулийн удирдлагатай уулзаж, сургууль хоорондын хамтын ажиллагаа, оюутан, багш нарын солилцоо зэрэг асуудлаар санал солилцож, үйл ажиллагаатай танилцав.