ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГ БНХАУ-ЫН ЭРҮҮЛ МЭНД, ТӨЛӨВЛӨГӨӨТ ТӨРӨЛТИЙН ХОРООНЫ ДЭД САЙД ЦУЙ ЛИ-ТАЙ УУЛЗАВ

2017-06-27

Элчин сайд Д.Ганхуяг 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн хорооны дэд сайд Цуй Ли-тай уулзав. Уулзалтын үеэр хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа энэ 8 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам” эрүүл мэндийн торгоны замын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг оролцуулж, БНХАУ-д айлчлуулах зэрэг асуудлаар санал солилцов.

eruul mend