МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД “БҮС БА ЗАМ” ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2017-05-16

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцов.

forum2

            Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5 дугаар сарын 15-ны өдөр Удирдагч нарын дугуй ширээний уулзалтад оролцож, “Ойр дотно түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах” болон “Харилцан уялдаатай хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдвээр үг хэлэв.  Тэрээр  хэлсэн үгэндээ “Бүс ба Зам”-ын дагуух орнуудын хөгжлийн бодлогыг уялдуулж үр дүнд хүрч буйг Монгол Улс өндрөөр үнэлж ирснийг онцлов.

forum3

forum5

Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулан “Эдийн засгийн корридор” байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг бөгөөд хөтөлбөрт тусгагдсан 32 төслүүдийг хэрэгжүүлэх, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэв.