Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан Хятадын банкны дэд Ерөнхийлөгч У Фүлиньтэй уулзав

2019-04-01

Ерөнхий сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан Хятадын банкны дэд Ерөнхийлөгч У Фүлиньтэй уулзав Ерөнхий сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан Хятадын банк (Bank Of China)-ны дэд Ерөнхийлөгч У Фүлиньтэй 2019 оны 4 дүгээр сарын 1-ны өдөр Бээжин хотноо уулзаж, хоёр талын банк санхүүгийн салбарт хамтран ажиллах боломж болон Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, агаарын бохирдлыг бууруулах төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай асуудлаар санал солилцов.