ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГ ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД ОРОЛЦОВ

2017-09-25

Элчин сайд Д.Ганхуяг 2017 оны 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Шааньши мужийн Ши-ань хотноо Евразийн Эдийн засгийн чуулга уулзалтанд оролцов. Мөн чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Эко хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын тухай 9 дэх удаагийн форум”, “Хятадын уламжлалт анагаах ухааны хөгжлийн тухай анхдугаар форум”-д тус тус оролцов.

 1

            “Эко хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын тухай 9 дэх удаагийн форум”-ын үеэр “Бүс ба Зам” санаачлагын дагуух улс орнуудын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, хүнсний аюулгүй байдал, хяналтын дэвшилттэй хэлбэр зэрэг асуудлыг хэлэлцэж, хурлын үр дүнгээр “Бүс ба Зам” дагуух орнуудын хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн солилцооны мэдээллийн санг байгуулахаар тохиролцов. Энэхүү мэдээлэлийн санд “Бүс ба зам” дагуух орнуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн солилцоог саадгүй нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, хууль, тогтоомж, дүрэм журам, бусад холбогдох зөвшөөрлийн талаар шуурхай мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх юм.

            “Хятадын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай анхдугаар форум”-ын үеэр Хятадын уламжлалт анагаах ухааны хөгжил, олон улсын стандартын тогтолцоог бүрдүүлж, дэлхийн тавцанд гаргах замаар гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар танилцуулж, хуралдааны үр дүнгээр “Бүс ба Зам”-ын хүрээнд Хятадын уламжлалт анагаах ухааны соёлыг түгээх хотхон байгуулах болсныг мэдэгдэв.

            Арга хэмжээнд хятадын талаас Хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн хороо, Хүнсний бүтээгдэхүүн, эм тарианы хяналт удирдлагын газар, Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий газрын удирдлагууд, Афганистан, Балба Улсын парламентын дарга зэрэг гадаадын зочид, төлөөлөгчид оролцож үг хэлэв.