ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГ БНХАУ-ЫН ЭКПОРТ, ИМПОРТЫН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СЮНЬ ПИНТЭЙ УУЛЗАВ.

2017-11-09

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын Экспорт, импортын банкны Дэд ерөнхийлөгч Сюнь Пин нар уулзаж, Хятадын Засгийн газраас үзүүлж буй хөнгөлөлттөй зээлийн явц байдал болон тус банкнаас санхүүжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

4

Мөн Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагууд тус банкны зээлд хамрагдах нөхцөл, боломжийн талаар ярилцаж, цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр болов.

Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиохтой холбогдуулан энэхүү ойг угтаж томоохон төслүүдийг урагшлуулж, бодит ахиц гаргах,  хамтын ажиллагаагаа тодорхой үр дүнд хүргэх талаар нягт холбоотой ажиллахаар санал нэгдэв.