ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЭСЯ-НЫ ХАМТ ОЛОНТОЙ УУЛЗАВ

2017-02-22

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олонтой уулзав.

Элчин сайд Д.Ганхуяг болон ЭСЯ-ны зөвлөхүүд Гадаад харилцааны сайдад хоёр улсын харилцааны хөгжлийн явцын талаар мэдээлэл хийсний дараагаар Гадаад харилцааны сайдаас тодорхой үүрэг, чиглэл өгөв.

IMG_6398