Хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд зориулсан “МОНГОЛ ХҮҮХЭД-МОНГОЛЫН БАХАРХАЛ” хөтөлбөрийн танилцуулга

2019-05-07

Та бүхний амгаланг айлтгая.

Доорх мэдээллийг олон нийтэд хүргэхэд хамтран ажиллахыг та бүхнээс хүсье.

Хилийн чанадад хүүхдүүдтэй ажиллаж амьдардаг эцэг эхчүүдийн анхааралд !!!

Бүртгэл 5 сарын 10-ны өдөр хаагдана.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон Улсын хүүхдийн "Найрамдал " цогцолбор хамтран 8 сарын 2-12 хооронд гадаад орнуудад амьдарч байгаа Монгол үндэстэн, угсаатны хүүхэд, өсвөр үеийнхний дунд “Дэлхийн Монголчууд” ээлжийг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 онд хэрэгжүүлэх “Би нар” төсөл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах юм. Дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа 300 гаруй Монгол хүүхэд, өсвөр үеийнхэн хамрагдах тус ээлж нь “Монгол хүүхэд Монголын бахархал” уриан дор хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол зан заншил, соёл, өв уламжлалыг зааж сургах, үндэс угсаагаараа бахархах үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдах юм.

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН “МОНГОЛ ХҮҮХЭД-МОНГОЛЫН БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Зорилго:

Хүүхэд, залуусыг даяаршиж буй дэлхий ертөнцөд өөрийн оролцоог тодорхойлохдоо үндэснийхээ ёс заншил, соёл, уламжлалаас суралцах, түгээн сурталчлах чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 онд хэрэгжүүлэх “Би нар” төсөл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах болно.

Хөтөлбөрийн уриа: “Монгол хүүхэд-Монголын бахархал”

Хугацаа: 2019 оны 08 дугаар сарын 02-12-ны өдөр

Оролцогчид: Гадаад орнуудад амьдарч байгаа Монгол үндэстэн, угсаатны 10-18 насны хүүхэд, өсвөр үеийнхэн.

Зохион байгуулагчид:

  1. Монгол Улсын Засгийн газрын агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  2. Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор
  3. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл

Хөтөлбөрийн агуулга:

Монголчуудын зан заншил, соёл, өв уламжлалыг хүүхэд, залууст зааж сургах, өөрийн үндэс, угсаагаараа бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн зохион байгуулалт:

Хөтөлбөрт оролцогчид нь:

  1. Өөрийн үндэс угсааны тухай мэдлэгээ баяжуулж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг гэр бүлийн сургууль, хүмүүжлийн уламжлалын талаар мэдэж, бусдад таниулах сургалт, чөлөөт цагийн хөтөлбөрт оролцож, өөрийн мэдлэгээ хуваалцах;
  2. Ард түмний түүхэн уламжлалыг өөртөө шингээж өсөн хүмүүжиж байгаагаа илэрхийлсэн оролцооны идэвхи, хөгжлийн гарцтай болох;
  3. Хүүхдийн оролцооны чиглэлээр сайн туршлага хуваалцах

Хөтөлбөрийн төлөвлөлт:

I өдөр: Би Монгол хүн

Монголчуудын үүсэл, хөгжил, онцлогийн тухай 3 цагийн сургалт, чөлөөт цагийн хөтөлбөр,
Монгол хэл заах 1 цаг

II өдөр: Миний эх орон

Монгол орны байгаль, цаг уур, ан амьтны тухай 4 цагийн сургалт, чөлөөт цагийн хөтөлбөр

III өдөр: Нүүдэлчдийн замаар

Монголчуудын байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж байсан талаар мэдээлэл өгөх 2,5 цагийн сургалт, аялал Монгол хэл заах 1 цаг

IY өдөр: Монголчуудын түүхэн уламжлал

Монголын эрийн гурван наадам, шагай харваа, хоол хүнс, цагаан идээг хэрхэн хийж хэрэглэдэг тухай сургалт, мэдээлэл олгох оролцооны төвүүдийн ажиллагаа 6 цаг, Монгол хэл заах 1 цаг

Y өдөр: Монголчуудын тоглоом, наадгай Монгол ардын тоглоом наадгай, оньсого, таавар, ерөөл, магтаал заах сургалт, уралдаан зохион байгуулах 4-5 цаг Монгол хэл заах 1 цаг

YI өдөр. Дэлхийд гайхагдсан ардын урлаг

Монголын ардын соёл, ардын урлагийн талаар өртөөчилсөн хэлбэрээр 1,30 цагийн сургалт Морин хуур, уртын дуу, ардын бусад хөгжим, ардын бүжгийг сонирхсон хүүхдүүдэд зааж өгөх 2 цагийн сургалт Монгол хэл заах 1 цаг

YII өдөр: Нүүдэлчин монголчуудын аж байдал, ахуй

Морь унах, гэр барих, 5 хошуу малыг таниулах, сур элдэх зэргийг оролцооны аргаар заах 4 цагийн сургалт, Монгол хэл заах 1 цаг

YIII өдөр: Монголчуудын ёс заншил

Мэндлэх, хүндлэх ёс, сургаалийг заах 3 цагийн сургалт, дүрийн тоглолт 2 цагийн хөтөлбөр Монгол хэл заах 1 цаг

IX өдөр Монголчуудын сурган хүмүүжүүлэх ухаан, зан заншил

Монголчуудын хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг арга, сайн муугийн тухай, гэр бүлийн уламжлалыг заах 5 цагийн сургалт, дүрийн тоглолт, Монгол хэл заах 1 цаг, Дэлхийн улс орнуудын болон Монгол улс дахь хүүхэд хамгааллын талаар мэдээлэл өгөх

X өдөр “Бидний Монголчууд”

Сургалт, хөгжлийн хөтөлбөрийн тайлан 4 цаг

XI өдөр Оролцогчдыг үдэх

Оролцогчдод зориулсан зөвлөмж:

Хөтөлбөр нь “Найрамдал” цогцолборын өдрийн дэглэм, хэрэглэгчдийн санал хүсэл, эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохиогдож, тухайн ээлжид амрагч хүүхдүүдээс санал авсны үндсэн дээр батлагдсан сүлжээ төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдана.

Хөтөлбөр зохион байгуулагдах хугацаанд ёслол, хүндэтгэлийн ажиллагаа 3 удаа, урлаг, спортын төрөлжсөн уралдаан тэмцээн 2 удаа, хүүхдүүд өөрийн сонирхлоороо сонгож оролцох чөлөөт сонголтын хөгжлийн хөтөлбөр 6 удаа, ардын зан заншлын тухай сургалт 9 удаа, байгалийн аялал, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, бүтээлч ажил 4 удаа, улс үндэстний өдөрлөг 1 удаа, холын аялал 2 удаа зохиогдоно.

Ээлжийн хугацаанд өдөрт 3 удаагийн халуун хоолыг өөртөө үйлчлэх хэлбэрээр, 3 удаагийн хөнгөн цай, нарийн боов, сүү, таргаар үйлчилнэ.

Оролцогчдын хариуцах ба бэлтгэх зүйлс

• Оролцогчид нь “Монгол хүүхэд-Монголын бахархал” ээлжийн тухай дэлгэрэнгүй болон нэмэлт мэдээллийгwww.nairamdal.mn вэб сайтаас байнга авч байх ба гадаадаас оролцогчид 2019 оны 06-р сарын 25-ны дотор оролцох тухай мэдээллээ ирүүлнэ.

• Оролцогчид нь замын аяллын явц дахь хүнсний хангамж, эрүүл мэндийн үйлчилгээг бие даан, бүрэн хариуцах бөгөөд эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг www.nairamdal.mn вэб сайтаас авч Монгол улсад ирэхээс 7-10 хоногийн өмнө өөрийн орны эрүүл мэндийн байгууллагын үзлэгт орж баталгаажуулсан байх ба эрүүл мэндийн хуудас, шинжилгээний бичгийг биедээ авч ирнэ.

• Оролцогчдын хувийн онцлог, хооллолттой холбоотой тусгайлсан шаардлага зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг урьдчилж ирүүлнэ. Энэ мэдээллийг ирүүлээгүй тохиолдолд гарах аливаа асуудлыг тус цогцолбор хариуцахгүй болно.

• Оролцогчид нь ээлжийн хөтөлбөрт хүндэтгэлтэй хандаж, хөтөлбөрийн танилцуулгад дурдсан бэлтгэлийг хангаж ирнэ.

• Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын хөтөлбөр, үйл ажиллагаанд оролцоход дараах зүйлс шаардлагатай болдог. Үүнд:

а. Амьдран буй орныхоо сурталчилгааны зүйлс б. Амьдран буй орныхоо үндэсний тоглоом, наадгай в. Нэрийн хуудас г. Бэлэг дурсгалын зүйлс д.Үндэсний хувцас е.Биеийн тамирын хувцас ж.Бага оврын аптек з.Нарнаас хамгаалах хэрэгсэл /малгай,нүдний шил, нарны тос/

Олон улсын ээлжийг зохион байгуулах ”Найрамдал” цогцолбор нь Улаанбаатар хотоос баруун хойш Хан Хэнтийн нурууны төгсгөл хэсэг болох байгалийн бүх тогтоц, ан амьтан, ургамал, жигүүртэн шувуудтай үзэсгэлэнт Баянголын хөндийд далайн түвшингээс 1720 метрийн өндөрт, өндөр уулын бүсэд байрладаг тул өглөө оройдоо сэрүүхэн байдаг. Иймд дулаан хувцастай ирээрэй.

Оролцогчдын Монгол улсад ирж, буцах замын аяллын аюулгүй байдлыг илгээгч тал бүрэн хариуцах ба зусланд амрах хугацаанд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор хариуцна. Оролцогчид нь ирж, буцах замын зардал, тус цогцолборт байрлах байр, хоол хөтөлбөрийн зардлыг өөрсдөө хариуцна. /Найрамдал цогцолборт нэг хүүхдийн байр хоол, хөтөлбөрийн зардал хоногт 25 ам.доллар/

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

Монгол Улс, Улаанбаатар хот. Баянгол 27, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор

Утас: +976-88910616 +976-99994521 Цахим хаяг: mongolhuuhed2019@gmail.com