ХОНКОНГОД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2019-07-30

Хонконгийн засаг захиргааны эсрэг 8 дахь долоо хоногтоо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал сүүлийн өдрүүдэд хурцдаж, Хонконгийн Олон улсын нисэх онгоцны буудал, БНХАУ-аас Хонконгт суугаа Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн газрын байр болон Юэн Лонг, Шэюн Ван, Козвэйбэй зэрэг дүүргүүдийн нутаг дэвсгэрийг хамраад байна.

Жагсаалын үеэр жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болж Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий хэрэглэж, олон 10 хүн бэртэж гэмтжээ.

Иймд манай иргэд Хонконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байж, жагсаал цуглаан болж буй газраар явахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүлж байна.