ХХААХҮ-ИЙН САЙД П.СЭРГЭЛЭН БНХАУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

2017-05-24

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн БНХАУ-ын Хөдөө аж ахуйн сайд Хань Чанфугийн урилгаар 2017 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийв.

хан чанфу4 (2)

Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчилж, “Бүс ба Зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцсоны дараа болж байгаагаараа онцлог бөгөөд хоёр улсын удирдагчдын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой болж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв.

П.Сэргэлэн сайд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнсний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаад, Монгол Улсаас БНХАУ-д хийх махны экспортыг нэмэгдүүлэх, экспортод гарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, малыг эрүүлжүүлэхэд хамтран ажиллах талаар санал дэвшүүлэв.

Хань Чанфу сайд малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах парк байгуулах, мал амьтны халдварт өвчинтэй хамтран тэмцэх, урьдчилан сэргийлэх, туршлага хуваалцах зэрэг асуудалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хоёр тал холбогдох ажлын хэсгүүдийг зохион байгуулж ажиллуулахаар болов.

ХАА академийн ерөнхийлөгч

Айлчлалын хүрээнд П.Сэргэлэн сайд Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Ли Зиньсянтай уулзаж, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа, малын өвчин, хүнсний аюулгүй байдлын хяналт, бэлчээрийн зүй зохистой ашиглалт зэрэг олон асуудлаар санал солилцож, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Боловсруулах үйлдвэрийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд тэдгээрийн лабораторийн үйл ажиллагаатай танилцав.

Мал эмнэлгийн хүрээлэн

БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас Ханжоу хотноо зохион байгуулсан Хятадын олон улсын цайны анхдугаар үзэсгэлэн худалдаанд П.Сэргэлэн сайд төлөөлөгчдийн хамт оролцож, Уругвай, Филиппин, Колумб зэрэг улсын хөдөө аж ахуйн сайд нартай ажил хэргийн уулзалт хийж, эдгээр оронтой хөдөө аж ахуй, худалдааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

уругвай сайд

цай экспо