ХАВСРАН СУУГАА ОРНУУДАД ЗОРИУЛАН МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

2016-11-07

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайдын яамд болон Олон улсын байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөх арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ЭСЯ-ны хурлын танхимд зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр Элчин сайд Д.Ганхуяг Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон шинэ Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийг танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Мөн Элчин сайдын яамдын төлөөлөлтэй хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

Мэдээллийн арга хэмжээнд нийт 52 орны дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцсон бөгөөд оролцогчдын зүгээс УИХ болон орон нутгийн сонгуулийн дүн,  Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах болон эдийн засгийн хямралыг даван туулах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар сонирхож байв.