МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА М.ЭНХБОЛД БНХАУ-Д АЙЛЧЛАВ

2016-10-18

Хятадын Коммунист Намын урилгаар УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд 2016 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Чунчин хотноо болсон “ХКН болон дэлхийн яриа хэлэлцээ” сэдэвт улс төрийн намуудын хуралд оролцож, БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай уулзаж, Ханжоу хотноо зочилж,  Жөзян мужийн Хайнин хотын арьс шир боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.