“МОНГОЛ-ХЯТАДЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-2017” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-04-11

“Монгол-Хятадын барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалт–2017” арга хэмжээг Барилга, хот байгуулалтын яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монголын барилгын үндэсний ассоциаци хамтран 4 дүгээр сарын 11-ний өдөр Элчин сайдын яамны байранд зохион байгуулав.

Монгол, Хятадын төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 150 гаруй төлөөлөгчид оролцсон уг арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-д албан ёсны айлчал хийж буй Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нар үг хэлэв.

Forum1

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийн өнөөгийн байдлын талаар болон ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн талаар танилцуулга хийж, хоёр улсын барилгын салбарын аж ахуйн нэгжүүд ажил хэргийн уулзалт хийв.

Forum 2