МОНГОЛ УЛСЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЦЭНДЖАВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

2019-08-20

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монголын Зохиолчдын Эвлэлийн удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 8 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд Хятадын зохиолчдын нэгдсэн холбооны урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Хятадын зохиолчдын нэгдсэн холбоонд зочилж тус байгууллагын дэд тэргүүн Чэнь Жяньгүн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ли Жинчи болон зохиолчдын төлөөлөлтэй уулзаж, хоёр орны утга зохиолын салбарын хамтын ажиллагаа, харилцан солилцооны асуудлаар санал солилцов. Төлөөлөгчид Шаньси мужийн Датун хотод зочилж, хотын Зохиолчдын эвлэлийн хороотой уулзалт хийнэ