Монголын ахмад жүжигчдийн мөрөөдлийн аялал Бээжин хотоос эхлэв

2019-05-31

МУАЖ Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, А.Дашпэлжээ, Г.Равдан зэрэг МУГЖ, МУСТА цолтой 22 ахмад жүжигчид 5 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Бээжин хоттой танилцах аялал хийв.

Бээжин хотноо аялах хугацаанд ахмад жүжигчид Хятадын кино хотхон болох “Дачин” кино үйлдвэр, “Хятад кино” Төрийн өмчид байгууллагын кино үйлдвэртэй тус тус танилцаж, Элчин сайд Д.Ганхуяг болон дипломат ажилтнууд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, ЭСЯ-нд хоёр талын соёл, урлагийн уран бүтээлчдийн арга хэмжээ зохион байгуулав. Ахмад жүжигчид 5 дугаар сарын 14-ний өдөр Шанхай хот руу мордов.