ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д АЙЛЧЛАВ

2019-06-04

БХАТИХ-ын Үндсэн хууль, эрх зүйн хорооны урилгаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид 5 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БХАТИХ-ын БХ-ны дэд дарга Цао Жянминтай уулзалт хийж, БХАТИХ-ын Үндсэн хууль, эрх зүйн хорооны дарга Ли Фейтай албан ёсны хэлэлцээ хийж, хууль хяналтын байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.