ОЮУТНЫ СПОРТЫН УНИВЕРСИАД ИХ НААДМЫН АЗИЙН БҮСИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-05-03

           Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолын дагуу Монголын оюутны спортын “Универсиад IV” их наадмын Азийн бүсийн тэмцээнийг Монгол Улсын БСШУСЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Биеийн тамир спортын газар, Монголын оюутны спортын холбоо, БНХАУ дахь Монгол оюутны холбоо хамтран 4 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын Тяньжин хотын Политехникийн их сургуулийн спорт цогцолборт зохион байгуулав.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг тэмцээний үйл ажиллагааг нээн үг хэлэв.

            Оюутнуудын дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, оюутнуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү тэмцээнд БНХАУ-ын Бээжин, Шанхай, Тяньжин, Нанжин, Ухань, Хөххот, Тунляо, Ши-ань, Тайвань болон БНСУ-д суралцаж буй 200 гаруй оюутан тамирчид сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 3 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаа, ур ухаанаа сорин өрсөлдсөнөөс дараах баг, тамирчид алт, мөнгө, хүрэль медаль болон цом хүртэв.

Сагсан бөмбөг:

эрэгтэй-         1. Тайваньд суралцагчид

                         2. Шанхайд суралцагчид

                         3. Хөххотод суралцагчид

  эмэгтэй-        1. Хөххотод суралцагчид

                           2. Бээжинд суралцагчид

                           3.Өмнөд Солонгост суралцагчид

Ширээний теннис:

Ганцаарчилсан төрөлд

эрэгтэй-

  1. Б.Эгшиглэн /Бээжин хотод суралцагч/

  2. Г.Амартүвшин /Өмнөд Солонгост суралцагч/

  3. Ж.Батсайхан /Тяньжин хотод суралцагчид /

    эмэгтэй-        1. Г.Индра /Бээжин хотод суралцагчид/

                             2. Б.Уянга /Хөххотод суралцагч/

                             3. Э.Очирсүрэн /Хөххотод суралцагч/

    Хос төрөл-    1. Б.Эгшиглэн, Г.Индра /Бээжинд суралцагч /

                            2. Г.Амартүвшин, Б.Гиймаа /Өмнөд Солонгост суралцагч/

                            3. Б.Сансар, Б.Уянга /Хөххотод суралцагч/

    Шатар:

    эрэгтэй-         1. Н.Баянмонгол /Нанжинд суралцагч/

                             2. Н.Баярсайхан /Хөххотод суралцагч/

                             3. Б.Лхагвасүрэн /Хөххото суралцагч/

    эмэгтэй-        1. Б.Билэгжаргал /Ши-аньд суралцагч/

                             2. Б.Мандухай /Шанхайд суралцагч/

                             3. М.Уранцэцэг /Бээжинд суралцагч/

    Багийн нийлбэр дүнгээр:        

  1. Хөххотод суралцагчид
  2. Бээжинд суралцагчид
  3. Шанхай, Өмнөд Солонгост суралцагчид

            Спортын 3 төрлөөр үзүүлсэн амжилтын нийлбэр дүнгээр тэргүүлсэн багт Монгол Улсын Засгийн газрын цом, мөнгөн шагнал олгосон бол хоёр, гуравдугаар байрт шалгарсан багуудад мөнгөн шагнал олгов.

            Тэмцээний шагналыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Элчин зөвлөх Т.Батцэцэг, Зөвлөх Т.Дашзэвэг, БНХАУ дахь МОХ-ын Ерөнхийлөгч А.Ариунтэнгэр, Дэд Ерөнхийлөгч Н.Болдбаатар болон  хамтран ажилласан Хятадын байгууллагуудын төлөөлөл гардуулав.

DSC_0930DSC_0915

DSC_0839

DSC_1127

DSC_2023

DSC_1976

DSC_2143