СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2017-03-24

footerСүүлийн жилүүдэд БНХАУ-д цахим хэлбэрээр залилан хийх гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж Хятад улсын дотоодын болон гадаадын компаниудын их хэмжээний мөнгийг залилах хэрэг ихэссээр байна. Энэхүү гэмт хэрэгт Хятад улсад ажиллаж амьдарч буй манай иргэд төдийгүй БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй компаниуд өртөх тохиолдлууд гарах хандлагатай болж байна.

Тухайлбал, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа цахим хэлбэрээр харилцдаг компаниудын имейл хаягт халдаж худалдаалагч компани биш өөр дансруу их хэмжээний мөнгө шилжүүлүүлэх, хувь хүн иргэдийн зарим төрлийн цахим үйлчилгээ авах үед “алдаа гарсан” нэрийдлээр залилагч этгээдүүд утсаар холбогдон цагдаагийн болон банкны ажитны нэрийг барьж дансны мэдээллийг авч уг дансан дахь мөнгийг залилж авах зэргээр иргэд болон хуулийн этгээдийг хохироох асуудал гарч байгаа.

Иймд, БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авч буй манай ААН-ууд худалдан авах гэрээг хуулийн дагуу байгуулж,  дансаар мөнгө гуйвуулахдаа худалдаалагч компани, байгууллагатай байнгын холбоотой байж, нягтлан шалгаж байхад анхаарч энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

 

МОНГОЛ УЛСААС  БНХАУ-Д СУУГАА ЭСЯ

КОНСУЛЫН ХЭЛТЭС