2016 оны Шилдэг оюутнаар шалгарсан Мэндбаярын Болор-Эрдэнэд Элчин сайд Д.Ганхуяг Элчин сайдын нэрэмжит өргөмжлөл, шагналыг гардуулав.

2016-12-31

gggЭлчин сайд Д.Ганхуяг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болсон Монгол оюутнуудын шинэ жилийн арга хэмжээний үеэр оюутан залуусдаа хандан үг хэлж, 2016 оны шилдэг оюутнаар шалгарсан Хятадын Ардын их сургуулийн 4 дүгээр курсын оюутан Мэндбаярын Болор-Эрдэнэд Элчин сайдын нэрэмжит өргөмжлөл, шагналыг гардуулав. Элчин сайдын тушаалаар батлагдсан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит шагнал олгох журмын дагуу тус ЭСЯ-наас тэргүүний оюутан шалгаруулах бүртгэлийг эхлүүлэн БНХАУ-д суралцаж буй нэрээ дэвшүүлсэн нийт 16 оюутныг бүртгэн авч, сурлага, хөдөлмөр, авьяас чадвар, нийгмийн идэвх зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр сонгон шалгаруулж, 2016 оны шилдэг оюутнаар Хятадын Ардын их сургуулийн 4 дүгээр курсын оюутан Мэндбаярын Болор-Эрдэнийг тодруулсан байна.