“Тэнгэрийн элч” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

2018-12-05

“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар хэрэгжиж байгаа “Тэнгэрийн элч” хөтөлбөрийн дагуу Монгол Улсын төрөлхийн зүрх судасны өвчтэй 28 хүүхэд Бээжин хотын Аньжэнь эмнэлэгт мэс засал хийлгэхээр ирснээс 25 хүүхдэд зүрхний мэс заслыг амжилттай хийв. ЭСЯ-ны зүгээс мэс засал хийлгэсэн хүүхдүүдийг эргэж очих ажлыг зохион байгуулж, хүүхдүүдэд бэлэг дурсгалын зүйлс гардуулав.