БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Сюаньюй Элчин сайд Д.Ганхуягт өдрийн зоог барив

2016-10-28

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Сюаньюй 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Элчин сайд Д.Ганхуягт хүндэтгэлийн өдрийн зоог барив. Өдрийн зоогны үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар болон 2017 онд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.