Дэлхийн усны тогтвортой хөгжлийн форумд оролцов

2018-10-06

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгд 2018 оны 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Дэлхийн усны нөөцийн тогвортой хөгжил ба “Бүс ба зам”-ын усны нөөцийн хөгжлийн стратеги” сэдэвт олон улсын форумд Элчин сайд Д.Ганхуяг оролцож,  Монгол орны усны нөөц, байгаль цаг уурын онцлог, усны нөөцийг ашиглах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулав.

Энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 9 дэх удаагийн форумд дэлхийн 30 гаруй орны төлөөлөгчид оролцов

Дэлхийн усны нөөцийн тогтвортой хөгжлийн тухай олон улсын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд санал бодлоо солилцож, усны шинэ эх үүсвэрийг эрэлхийлсэн шинэ арга технологийн талаар илтгэл тавив.